"Мастер Авто Сүлжээ" -ний дуудлага тусламжийн 1924 тусгай дугаар нь формула FM -тэй хамтран ажилладаг боллоо.

Автотехникийн лавлах 1924 нь та бүхний өгсөн зарыг өөрийн вэб сайтдаа үнэ төлбөргүй байршуулахаас гадна, формула FM 98,1 -ээр өдрийн 3 удаа үнэ төлбөргүй цацдаг боллоо. 

Та автотехникийн холбогдолтой бүх төрлийн мэдээ мэдээллэл, лавлагаа, техникийн дуудлага, тусламжийг 1924 утаснаас авч болно. 1мин = 300 төгрөг


"МАСТЕР АВТО СҮЛЖЭЭ" -ийн борлуулж буй бүх төрлийн автомашины полиуретан втулкууд

Резинэн деталь полиуретан деталийн үндсэн ялгаа

Резинэн эдлэл хийдэг материал нь синтетик болон байгалийн каучукийн хольцоос бүрддэг. Резиныг уян чанартай болгодог байгалийн каучукийн ашиглагдах хугацаа нь хязгаарлагдмал байдаг. Резинэн деталь нь хадгалалтын хугацаа болон ашиглалтын явцад гадна талаасаа язарч, дотор хэсгээсээ зөөлрөн уян хатан чанараа алдаж эхэлдэг. Байгалийн эрс тэрс нөхцлүүд буюу халуун хүйтэн мөн озон, хэт ягаан туяа, түлш тос зэрэг нь резинэн эдлэлийг идэвхтэй гэмтээдэг. Полиуретан-энэ бол 100% синтетик полимерийн нэгдэл юм. Полиуретан деталь нь онцгой чанараараа резинэн деталийн дутагдалтай талыг бүрэн нөхдөг. Полиуретан деталь нь байгалийн болон техникийн тааламжгүй нөхцөлд маш сайн чанараа хадгалдаг. 

Полиуретан эд ангийн үндсэн давуу талууд Автомашины явах ангийн полиуретанаар хийсэн втулка, сайлент блок нь замын хүнд нөхцөлд автомашины ашиглалтын үеийн үзүүлэлтийг сайжруулдаг. Явах ангийн зангилаа дээр үйлчлэх их деôормацийн үед полиуретан деталь нь резинэн деталиас илүү удаан хугацаанд уян чанараа хадгалж чаддаг.

Полиуретан деталиуд нь маш өндөр ачааллын үед явах анги болон кузовыг найдвартай хамгаалдаг. Полиуретан деталийн ашиглагдах хугацаа нь резинэн деталийн бодвол 4-5 дахин урт түүнээс ч илүү юм. Полиуретан нь металл гадаргуутай маш сайн наалдаж чаддаг мөн чангаалтын үеийн суналт нь резинээс 3 дахин их юм.


Авто засварын газар гэхээр л тос шороо болсон хувцастай хүмүүс нэг машин ирэхээр “би чадна, би чадна” гээд хошуурчихдаг хүмүүсийн дүр тодордог болоод удаж байна. Yүгээр ч зогсохгүй “Да хүрээ”, “Өгөөмөр” техникийн захаар ч ийм хүн олон бий.
Гэр хорооллын төв зам дагуу “Дугуй засвар 24 цаг”, “Хийн болон хүйтэн гагнуур хийнэ”, “Тос масло солино, агергат, кузав засвар”, “Радиотар сэтгэнэ” гэсэн хаягтай чингэлэг, жижиг шавар амбаар олон бий. НМХГ Улаанбаатар хотод 232 засварын газрыг шалгасан байна.

Энэ нь нийт засварын газрын 90 хувь нь хамрагдсан гэсэн үг ажээ. Дээрх хаяг бүхий газрууд ажлын байр нь бохир, бие засах гар угаах газаргүй, зөвшөөрөлгүй байдаг ажээ. Мөн тэнд ажиллаж буй иргэд нийгмийн даатгалд хамрагддаггүй юм байна. Ашиглаж буй тоног төхөөрөмж нь хуучирсан, хамгаалах хэрэгсэлгүй осол гаргах нөхцөл бүрдсэн байжээ.
Мөн гагнуур хийж буй хүмүүс нь зориулалтын хамгаалах хэрэгсэлгүй хар нүдний шил зүүж ажилладаг юм байна.

Эдгээр засварын газарт ажилладаг нөхдүүд дандаа архи үнэртүүлсэн согтуу байдаг гэхэд хилсдэхгүй.Баянхошуунд байдаг нэг засварын газрын гагнуурчнаар “Зил-130” маркийн машинтай нэгэн ачаа татах хэрэгслийн дэгээ гагнуулжээ. Уг гагнуурчин тухайн үед согтуу байсан аж.
Түүнд машины эзэн яаж, хаана нь гагнахыг зааж өгөөд ойролцоох дэлгүүр рүү явсан байна. Энэ үед нөгөө гагнуурчин дэгээнүүдийг нь уг машины буруу газар наагаад гагнасан байжээ.
Нэг найз маань шүргэлцсэн машиныхаа сэвийг гаргуулахаар бас л засварын газар очиход нэг залуу гарч ирж үзээд “Өө наадах чинь гайгүй юм байна.
Би энэ байтугай сэв гаргаж байсан. Удахгүй нэг цаг л болно” гэв. Найз маань хөдөө явах гээд яарч байсан болохоор түүгээр янзлуулахаар болж л дээ.
Гэтэл тэр залуу машиных нь сэвийг гаргах гээд лантуугаар нүдэж улам том болгочихсон удаатай. Жолооч нарын дунд нэг яриа байдаг. Зарим жолооч байнга үйлчлүүлдэггүй дугуй засварын газраар дугуйны олгой хаймар солиулахад хадаас хийгээд хийлчихдэг. Тэгээд дөнгөж хөдлөөд хагарчихдаг юм. Буцаад нөгөө газраараа нөхүүлэх ажил гардаг хэмээн ярьдаг нь ортой л болов уу.
Мэргэжлийн хяналтынхан дээрх засварын газруудад зөрчлөө арилгах хугацаатай үүрэг өгч нийт хоёр сая төгрөгөөр торгосон ч байдал хэвээр байгаа нь илт байна.
Засуулах гээд эвдүүлсэн хүмүүс янз бүрийн гомдол гаргаад байдаггүй юм байна. Мэргэжлийн хяналтынханд засварын газруудтай холбоотой гомдол жилд 2-4 удаа л ирдэг ажээ.
Учир нь, нөгөө засварчин нь төлбөрийн чадваргүй, засварын газраараа орон гэр хийсэн хүмүүс байдаг тул тэгсхийгээд бухимдаад л өнгөрдөг бололтой. Ямартай ч, зах зээл өөрийнхөө голдрилоор чанартай, чанаргүйг нь ялгаад өгөх боловч шаардлага хангахгүй засварын газруудыг цэгцлэх цаг нь болсон бололтой.